Өрөөгөө чийгшүүлэх нь ханиад, томуу хүрэхээс сэргийлж ханиад хүрсэн бол хурдан эдгэхэд дөхөмтэй гэж ойлгоод өрөөндөө чийгшүүлэгч тавьж идэвхитэй асаадаг байлаа.
Гэтэл нэг өдөр эгч маань ТВ-ээр чийгшүүлэгч уушигны хатгалгаа өвчнийг үүсгэдэг байж болзошгүй гэсэн мэдээлэл авснаа хэлж ихэд гайхахын зэрэгцээ интернэтээр энэ тухай мэдээлэл хайж олсноо энд хувуулцая.
Чийгшүүлэгч ашигласнаас болж харшлын шинжтэй уушигны хатгалгаа үүсдэг гэнэ.
Шалтгаан нь чийгшүүлэгчийн усны сав, хоолой зэрэг байнга чийгтэй байдаг ба тэнд үүссэн хөгц мөөгөнцөр бөгөөд эдгээр нь ууршсан устай хамт дэгдэн өрөөгөөр нэг тархдаг. Ийм агаараар амьсгалснаар халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Мөн хөгцний тоосонцор агаартай хамт хүний амьсгалын замаар орсноор алерги, астма болдог тул агаар чийгшүүлэгчийг тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй юм гэж ойлголоо.
Мэдээж хэрэг монголын агаар бол маш хуурай, ялангуяа өвөл хаврын улирлуудад ихэд хуурайшдаг тул энэ үед ханиад томуу тусах хамгийн өндөр магадлалтай. Иймээс бидэнд агаар чийгтэй байх маш чухал байдаг. Хэрэв агаар чийгшүүлэгч ажиллуулах шаардлагатай бол тогтмол хугацаанд усны сав зэргийг содтой ус эсвэл ус буцалгагч цэвэглэдэг таблеккийг хийж хагас өдөр байлгах зэргээр цэвэрлэж ариутгах шаардлагатай юм байна.
Өрөө чийгшүүлэх бусад аргууд:
1. Гэрийнхээ угаах юмсыг оройн цагаар угааж өрөөндөө хатаах
2. Том амсартай саванд ус буцалгаж тагийг нь авах
3. Том амсартай саванд ус хийж өрөөний булан тохойд тавих